Үндсэн агуулга руу очих

Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтын сонгон шалгаруулалт

“NATURATION – Байгальд суурилсан хотын дахин төлөвлөлт” сэдэвт Итали улсад зохион байгуулагдах олон улсын зуны сургалтанд оролцох магистрант оюутныг сонгон шалгаруулна.

ХААИС-н Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй ДОМАНИ төслийн Ажлын багц-5н хүрээнд Итали улсын Катаниа хотноо зохион байгуулагдах “NATURATION – NATure-Based URban RegenerATION” сэдэвт зуны сургалтанд оролцох 1 магистрант оюутныг нээлттэй сонгон шалгаруулж байна.

Хугацаа: Итали улс, Катаниа хотод 2026 оны 9 дүгээр сарын 15–29 хооронд зохион байгуулагдана.

Санхүүжилт

Оролцогчийн дараах зардлыг бүрэн хариуцна. Үүнд:

• Олон улсын нислэгийн тийз 2 талын

• Байр

• Өглөө, өдөр, оройн хоолны томилолтын зардал

Материал хүлээн авах хугацаа, хаяг

2026.06.02-ны 17:00 цаг хүртэл дараах имэйл хаягаар илгээнэ үү.

international@sab.edu.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанаас (Захиргааны блок, 2 давхар, 213 тоот)  лавлана уу.